ВИДЕО: Улаанбаатар хотын ихэнх бүс "их бохирдолтой" Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрчээ

ВИДЕО: Улаанбаатар хотын ихэнх бүс "их бохирдолтой" Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрчээ

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод агаарын чанар эрс муудаж, харагдах болон үнэртэх байдлаар утаа нэмэгдээд байна. Тухайлбал, хоёр хоногийн өмнөх агаарын чанарын шинжилгээгээр нийслэлийн ихэнх бүс “их бохирдолтой”, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрчээ.

Агаарын чанарын хоногийн мэдээллийг тоймлон хүргэдэг Agaar.mn сайтын мэдээлснээр, Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээгээр 2024 оны 01 дүгээр сарын 01-07-ны өдөр  100-н айл, Толгойт, Нисэх, 13-р хороолол, Амгалан, Ургах наран хороолол, Зайсан, Мишээл экспо, Налайх, 5-н буудал, Цахилгаан станц орчим “Бага бохирдолтой”, 1-р хороолол, Баруун 4-н зам, Шархад, Зурагт орчим “Бохирдолтой”, Хайлааст орчим “Их бохирдолтой”, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Иймд бид өнөөдрийн байдлаар /2024.01.09/ Улаанбаатарын хотын утаа харагдах байдлаар ямар байгааг камерт буулган хүргэж байна.

ВИДЕО: