Зохиолч Г.Аюурзанын "Бөөгийн домог" романыг Франц хэлээр хэвлэнэ

Зохиолч Г.Аюурзанын "Бөөгийн домог" романыг Франц хэлээр хэвлэнэ

Зохиолч Г.Аюурзанын "Бөөгийн домог" романыг франц хэлээр хэвлэнэ хэмээн Францы "Editions Jentayu" хэвлэлийн газар мэдээлжээ. Тус роман нь 2010 онд анх уншигчдад хүрсэн юм. 

Энэ талаар зохиолч Г.Аюурзана “Орчуулахад амаргүй зохиолыг зоригтой сонгосон Р.Мөнхзул, романыг минь анх уншсан цагаасаа л франц хэлт уншигчдын хүртээл болгох гэж тууштай зүтгэсэн Жэгом Бушодоо гүн талархаж байна. "Нууцат арал", "Парисын Дар эхийн сүм", "Монте Кристо гүн", "Бяцхан хунтайж", "Жамаараа яваа ертөнц" номыг шимтэн уншиж явсан хүүхэд насанд минь "Энэ номууд бичигдсэн хэлээр хожим чиний зохиол хэвлэгдэнэ" гэж хэн нэгэн хэлсэн бол яав ч итгэхгүй байсан даа" гэжээ.

 "Бөөгийн домог" романыг энэ нэгдүгээр сарын 25-нд хэвлэлтээс гаргах аж. Ташрамд дурдахад, зохиолч Г.Аюурзана нь анх 2015 онд Францын “Бореалия” хэвлэлийн газартай хамтран  “Хорвоотой танилцсан түүх” номоо  хэвлэж байсан юм.

Г.ЭНХЗУЛ