Х.Булгантуяа:  Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд үндсэн ажлынхаа хажуугаар хүүхдийн асуудлыг хариуцаж байгаа учир үр дүн муутай байна

Х.Булгантуяа: Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд үндсэн ажлынхаа хажуугаар хүүхдийн асуудлыг хариуцаж байгаа учир үр дүн муутай байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Сүүлийн гурван жил нэмээгүй хүүхэд хамгааллын зардлыг 2024 оны төсөвт нэмэгдүүлж оруулсан. Тухайлбал, түр хамгаалах байрнаас эхлээд зардлууд нэмэгдсэн. Энэ жил хүүхэд хамгааллын зардал 8 тэрбум төгрөг болсон. Гэхдээ энэ мөнгийг бүх хүүхдэд тооцоход нэг хүүхдэд жилд 6.600 төгрөгийг зарцуулахаар байна. Нийт хүүхдүүдийн гуравны нэг нь нийгмийн халамж, хамгаалал шаардлагатай айл өрхөд өсч байгаа гэж үзвэл тэр хүүхдэд 20 мянган төгрөгийг зарцуулах төсөвтэй байна гэсэн үг. Үнэнийг хэлэхэд, хамтарсан багийн гишүүн бүр өөр, өөр газарт ажилладаг. Үндсэн ажлынхаа хажуугаар хорооны хүүхдийн асуудалд анхаарч байна. Тийм учраас хүүхэд хамгаалах ажил үр дүн багатай байна. Тэгэхээр хүүхдийн асуудал хариуцсан тусгайлан мэргэжилтэнтэй болоод хороо, сумынхаа хэмжээнд эрсдэлтэй хүүхдүүдээ бүртгэнэ" гэв. 

ҮЗЭХ: