Л.ОЮУН-ЭРДЭНЭ 3 ЖИЛД: Оюутолгой төслийн Монголын 34 хувьд ногдуулсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, "Гүний уурхай"-г ашиглалтад оруулсан

Л.ОЮУН-ЭРДЭНЭ 3 ЖИЛД: Оюутолгой төслийн Монголын 34 хувьд ногдуулсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, "Гүний уурхай"-г ашиглалтад оруулсан

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газрын 3 жилийн ой энэ сарын 27 /2024.01.27/-ны өдөр тохиож байна. Тэгвэл түүний тэргүүлж буй Засгийн газрын нэгэн онцлох ажил нь монголд ногдуулсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулсан явдал юм. 

Тодруулбал, “Оюутолгой төслөөс Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдуулсан 2.3 тэрбум ам.долларын өр, төлбөрөөс болж гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил удааширч, 10 орчим жил улс төрийн халуун сэдэв болоод байсан.  Харин Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар хөрөнгө оруулагч тал буюу Рио Тинто компанитай хэлэлцээ хийж, монголд ногдуулсан 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглүүлж чадсан.

Ингэснээр монголын эзэмшиж буй 34 хувьд ногдуулсан 2.3 тэрбум ам.долларын өр тэг баланст шилжиж, 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх нээлт болсон. Харин өдгөө Улсын 2024 оны төсөвт Оюутолгой төслөөс ихээхэн хэмжээний орлого орох нөхцөл бүрдээд байна. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө