ЗГ-ын хурлаар орон нутгийн нислэгийг “Буянт Ухаа”-д шилжүүлэх, Цахилгаан автомашины хэрэглээг нэмэх асуудлыг хэлэлцэнэ

ЗГ-ын хурлаар орон нутгийн нислэгийг “Буянт Ухаа”-д шилжүүлэх, Цахилгаан автомашины хэрэглээг нэмэх асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.10/ үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар “Олон улсын чанартай боомт байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Эгийн голын усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Орон нутгийн зарим нислэгийг “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх асуудлын талаар, “Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний талаар зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа ажээ.