Сураггүй алга болсон 12-78 насны дөрвөн иргэнийг эсэн мэнд олжээ

Сураггүй алга болсон 12-78 насны дөрвөн иргэнийг эсэн мэнд олжээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Өлзийт сумын чиглэлд энэ сарын 08-ны өдрийн 17:00 цагийн орчим зорчиж явсан суудлын автомашинтай дөрвөн хүн сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 09-ний өдрийн 01:30 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Өлзийт сумын мэргэжлийн ангийнхан, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид “Приус 30” загварын суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Б /78 настай, эрэгтэй/, Г /30 настай, эрэгтэй/, Б /30 настай, эмэгтэй/, О /12 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 10:18 цагт Сайнцагаан сумаас урд зүгт 80 км-т “Оорцогийн бууц” гэдэг газарт айлд байхад нь эсэн мэнд олсон байна.