ӨМӨЗО-ы чанга дэглэмтэй ангид хоригдож буй Өвөрмонгол залууг эрүүдэн шүүсэн явдлыг хүний эрхийн байгууллагууд ил тод шүүхийг шаардаж байна

ӨМӨЗО-ы чанга дэглэмтэй ангид хоригдож буй Өвөрмонгол залууг эрүүдэн шүүсэн явдлыг хүний эрхийн байгууллагууд ил тод шүүхийг шаардаж байна

Хилс хэргээр хоригдож буй христийн шашинтай монгол залуу ӨМӨЗО-ны Хөх хотын чанга дэглэмтэй хорих ангид биеийн байдал нь маш хүнд байгаа гэх мэдээлэл БНСУ-ын хэвлэлд цацагджээ.

Харин БНХАУ-ын “ChinaAid”-ийн мэдээлснээр,  "2013 оны өвлийн амралтаар Шилийн гол хотод болсон ангийн уулзалтад оролцох үеэрээ үүссэн маргааны гол буруутан хэмээн үзэж, хүний ​​биед санаатай гэмтэл учруулсан хэргээр 15 жилийн хорих ял сонссон байна. Гэвч бодит байдал дээр уг маргаанд оролцоогүй байсан" гэжээ. Энэхүү мэдээлэл нь түүний авга эгчийн гаргасан бичлэг Хятадын олон нийтийн сүлжээнд тарсны дараа тодорхой болсон юм. Уг бичлэгт “Хоригдож буй А гэм буруугаа хүлээхээс татгалзсаны улмаас хоёр сар орчим ганцааранг нь хорьж, амь насанд нь аюул учруулсан” гэжээ. Мөн өөр нэгэн мэдээнд хоригдож буй А нь өдөр бүр ганц талх идэж, нэг аяга ус л уудаг байсан гэжээ. 

Энэ хэрэг олон улсын анхаарлыг татаж, хүний ​​эрхийн байгууллагууд эрүүдэн шүүсэн, хууль бусаар шоронд хийсэн гэх хэргийг нэн даруй, шударгаар ил тод мөрдөн шалгахыг уриалж байгаа юм.