Замын-Үүдэд "хуурай боомт" байгуулахаар болж, төсөл боловсруулахыг ажлыг Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нарт даалгажээ

Замын-Үүдэд "хуурай боомт" байгуулахаар болж, төсөл боловсруулахыг ажлыг Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нарт даалгажээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай Замын-Үүд хуурай боомт байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Ингээд "Хуурай боомт"-ын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгажээ. Мөн боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан байна. 

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө