Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар болжээ

Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгасан байна. 

Тодруулбал, манай улсад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар, 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30 мянгад хүргэж, хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.