Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино энэ сарын 12-нд нээлтээ хийхээр болжээ.
Тус кино нь Каннын кино наадамд нэр дэвшсэн Монголын анхны кино юм. Өнгөрсөн намар “Улаанбаатар” олон улсын кино наадмаар монгол үзэгчид ганц удаа л “Баавгай болохсон”-той танилцсан юм. Харин албан ёсны нээлт энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 12-нд болохоор товложээ.