Б.Гангаамаа, Ч.Ариунзул нар 6144м өндөр Денали ноён оргилд авирчээ

Б.Гангаамаа, Ч.Ариунзул нар 6144м өндөр Денали ноён оргилд авирчээ

МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа болон “Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул нар Хойд Америк тивийн ноён оргил, 6144 метрийн өндөрт байрлах Денали ууланд амжилттай авирлаа. Тэд тавдугаар сарын 29-нд оргилд гарсан бөгөөд энэ удаа Монголын хоёр уулчин хамтдаа оргилд гарсан нь онцлох амилт болжээ.

Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна 2014 онд Европ тивийн ноён оргил Кавказийн нурууны Эльбрусийн  5642 м өндөртэй баруун оргилд, 5621 м өндөртэй зүүн оргилд клубын гишүүдийн хамт гарчээ. Мөн 2013 онд Африк тивийн ноён оргил Килиманжора /5895 м /, 2015 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/, 2018 онд Дэлхийн дээвэр Эверест хайрханы үндсэн отог 5364 метр руу 10 хоногийн 200 гаруй км-ын явган аялал хийж байсан туршлагатай уулчин юм.

Ч.Ариунзул энэ удаа дэлхийн тивүүдийн ноёр оргилд эх орныхоо далбааг мандуулсан Гавьяат тамирчин Б.Гангаамаагийн хамт Хойд Америк тивийн ноён оргил Денали /6144/ ууланд амжилттай авирчээ.