Сэлэнгэ аймагт том оврын автомашин шатжээ

Сэлэнгэ аймагт том оврын автомашин шатжээ

Сэлэнгэ аймаг, Баянгол сумын  “Баянцогт” гэдэг газарт том оврын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг  нэгдүгээр сарын 10-ны өдрийн 23:11 цагт аймгийн онцгой байдлын утсанд ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын “ND-4254” загварын зүтгүүрийн хойд дугуй шатаж байсныг унтраажээ. Ойрын өдрүүдэд автомашин шатах нь ихэссэн тул ард иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг албаны хүмүүс зөвлөлөө.




Өнөөдөр гахай өдөр

18 цагийн өмнө