Гэрээсээ гараад сураггүй болсон 47 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

Гэрээсээ гараад сураггүй болсон 47 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

Хөвсгөл аймаг, Тариалан сумын  “Он сэртэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ Тус сумын харьяат иргэн Б /47 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ нь нэгдүгээр сарын 10-ны өдрийн  20:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 23:25 цагт  тус аймгийн онцгой байдлын утсанд ирүүлсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Б /47 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг  нэгдүгээр сарын  11-ний өдрийн 00:47 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:55 цагт тус багийн “Зүлэгт” гэдэг газар /гэрээс зүүн хойд зүгт 8 км/-аас эсэн мэнд олжээ.    

Г.ЭНХЗУЛ