БНСУ-аас Японы Ишикава мужид гурван сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ

БНСУ-аас Японы Ишикава мужид гурван сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ

БНСУ-ын Гадаад хэргийн яам Японы Ишикава мужид болсон газар хөдлөлтийн уршгийг даван туулахад туслахын тулд гурван сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ, энэхүү тусламж нь бүс нутгийг сэргээн босгоход тус дэм болж, оршин суугчдыг өдөр тутмын хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд эргэн ороход тусална гэдэгт найдаж байна" гэжээ. Эргэн сануулахад,  Шинэ оны эхний өдөр Ишикава мужийн Ното хойг болон ойр орчмын нутгуудад болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 206-д хүрээд байгаа талаар Японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.

Эх сурвалж: YonhapNews

Г.ЭНХЗУЛ