Үндэсний номын сангийн шинэ барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

Үндэсний номын сангийн шинэ барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон талаар Соёлын яамнаас мэдээллээ. Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ -гийн шинэ барилга нь 11 давхар бөгөөд нийт 16 уншлагын танхим, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой юм.

Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, цахилгаан шат зэрэг тохижилтыг хийсэн орчин үеийн стандартад нийцсэн барилга юм.