Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 5-50 сая төгрөгөөр торгох заалтыг эргэн харах ёстой гэж үзжээ

Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 5-50 сая төгрөгөөр торгох заалтыг эргэн харах ёстой гэж үзжээ

Энэ оны аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн такси үйлчилгээ үзүүлэх иргэд болон ААН-үүд хууль заасны дагуу тусгай зөвшөөрөл авдаг болох журам батлах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тусгай зөвшөөрлийн төлбөр 3-10 сая төгрөг байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд иргэнийг 5 сая төгрөг, ААН-ийг 50 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчлэх юм. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, "Засаг даргын зөвлөлийн хурлаар хуулиудтай холбоотой арав гаруй журмыг хэлэлцсэн. Үүний нэг болох такси үйлчилгээтэй холбоотой асуудлыг илүү сайн боловсруулж, дахиж нэг харах ёстой гэж үзээд батлалгүй хойшлуулсан. Эцсийн шийдвэр гараагүй байгаа гэж ойлгож болно. НИТХ-аар батлагдсаны дараа хэрэгжиж эхэлнэ" гэлээ.