“Цемент шохой“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар ажлаа хүлээлгэн өгчээ

“Цемент шохой“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар ажлаа хүлээлгэн өгчээ

"Цемент шохой" ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, компанийнн гүйцэтгэх захирлаар Л.Элдэв-Очирыг томилсон билээ.

Тэгвэл шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир компанийн ТУЗ-ийн гишүүдийн хамт ажлаа хүлээн авах, өмнөх захирал Л.Наранбаатар ажлаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр /2023.01.10/ Хөтөл хотод байрлах үйлдвэрийн төв оффист боллоо. "Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг төгссөн.

• 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трес, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга

• 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал

• 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал

• 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал

• 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал

• 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч

• 2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх

• 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга

• 2016-2020 онд УИХ-ын гишүүн

• 2017-2019 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

• 2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байсан.