Монголыг дэлхийд сурталчлахаар ирсэн найман инфлюенсерийг Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ угтан авчээ

Монголыг дэлхийд сурталчлахаар ирсэн найман инфлюенсерийг Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ угтан авчээ

Монголын өвлийн аялал жуулчлалыг Дэлхийд сурталчилахаар 100 гаруй сая дагагчтай найман инфлюенсер Монголд ирээд байна.

Инфлюенсерүүдийг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ угтан авч, өчигдөр /2024.11.10/ Улаанбаатар хотоос Орхон-Булган аймгийг зорьж аян замдаа гарсан байна. Өнгөрсөн наймдугаар сард Монголд ирж аялал жуулчлалыг сурталчилсан Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн 100 гаруй сая дагагч бүхий Япон, Солонгос, Хонг Конг инфлюенсерүүд “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэх аж.