Японд болсон 7.6 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа газар нь хагарсан байгааг сансрын гэрэл зургууд харуулжээ

Японд болсон 7.6 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа газар нь хагарсан байгааг сансрын гэрэл зургууд харуулжээ

Япон Улсад нэгдүгээр сарын 1-ны өдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын баруун эргийн хот, тосгодын газар нь хагарсан байгааг хиймэл дагуулаас авсан зургуудааар харуулжээ.

Мөн Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, "Японы төв хэсэгт нэг цаг хагасын хугацаанд 4.0 магнитуд ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 21 удаа болсон. Хамгийн хүчтэй газар хөдлөлт нь 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт байсан" гэжээ. Харин NHK суваг Важима хотод бараг 4 фут өндөр, Каназава хотод бараг 3 фут өндөр давалгаа ажиглагдсан гэж мэдээлсэн байна.

Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас олон газар цахилгаангүй болсон бөгөөд аврах багийнхан нуранги дор дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагааг одоог хүртэл үргэлжлүүлж байгаа юм. Газар хөдлөлтийн голомттой хамгийн ойр орших Сузу хотын захирагч Масухиро Изумия хэлэхдээ барилгын 90 орчим хувь нь нурсан байж магадгүй байна гэжээ.

Эх сурталж:BUSINESS INSIDER

Г.ЭНХЗУЛ