"ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР 2024" нь хоёрдугаар сарын 1-нээс 3-ны хооронд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болох гэж байна.
Өмнөговийн "Түмэн тэмээ-Тэмээн аялал жуулчлалын холбоо" нь 1997 оноос эхлэн "Түмэн тэмээний баяр"-ыг сумдад зохион байгуулж эхэлсэн нь, улам боловсронгуй болж, цар хүрээ нь өргөжсөөр өнөөдөр дэлхийд данстай аялал жуулчлалын томоохон эвент болж чаджээ.Мөн 2016 онд "Монгол тэмээ-999" арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 1132 тэмээг 15 километр зайд уралдуулан, 1108 тэмээг барианд оруулснаар дэлхийн дээд амжилт тогтоон, Гиннесийн номд бүртгүүлсэн том амжилтын эзэд билээ. Ташрамд дурдахад "Түмэн тэмээний баяр"-ыг гадаадын олон жуулчид зорин ирж үзэхээс гадна дэлхийн хэмжээний томоохон агентлагууд сурвалжилдаг болсон нь аялал жуулчлалын хөгжилд төдийгүй эх орноо дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулж байна.
Г.ЭНХЗУЛ