ФОТО: "Nas daily" студийн инфлүүнсерүүд сэтгүүлчээр олон жил ажиллаж байгаад малчин болоод буй Х.Эрдэнэбулганыд очжээ

ФОТО: "Nas daily" студийн инфлүүнсерүүд сэтгүүлчээр олон жил ажиллаж байгаад малчин болоод буй Х.Эрдэнэбулганыд очжээ

Монголын өвлийн аялал жуулчлалыг Дэлхийд сурталчлахаар 100 гаруй сая дагагчтай найман инфлүүнсер  Монголд ирж, Улаанбаатар хотоос Орхон-Булган аймгийг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн 100 гаруй сая дагагч бүхий Япон, Солонгос, Хонг Конг инфлүүнсерүүд “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэхээр Монголд ажиллаж байгаа юм.

Тэгвэл Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчлах Nas daily студийн багын контент бүтээгчид Булган аймгийн Хангал суманд малчин Х.Эрдэнэбулганыд зочилжээ. Тэдэнд "Нэг хонь-Нэг жуулчин" төслийн хүрээнд хундан цагаан хонь бэлэглэжээ. Малчин Х.Эрдэнэбулган нь малын тоо биш чанарт анхаарч, мөн малчид аялал жуулчлалын салбарт өөрсдөө оролцох бүтээлч санал гарган хэрэгжүүлж байгаа билээ. Танд сонирхуулахад Х.Эрдэнэбулган, Л.Баянбат нар нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Үндэсний телевизед ажиллаж байсан билээ.

ФОТО: