Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд нийтийн тээврийг шинэчилж, зорчих маршрутыг өөрчилж буй. Мөн автобусаар зорчих тарифыг 1000 төгрөг болгон нэмэгдүүлж энэ хүрээнд нэг иргэн өдөрт 4 удаа зорчих эрхийг нээнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдэгджээ. Нийт зорчигчдын 55 хувийг хөнгөлөлттэй зорчигч эзэлдэг байна. Эдгээр хүмүүсийн зорчсон нөхөн төлбөрийг төрөөс олгодог. Тэгвэл суусан зорчигчийнх нь тоогоор автобус компаниудад дээрх нөхөн олговрыг олгох өөрчлөлтийг хийх юм байна. Тиймээс картны бүртгэлийг сайн хийх шаардлага гарч байгаа аж.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд нийт 600 автобусны татан авалт хийхээр төлөвлөж, эхний ээлжнийхийг БНХАУ-аас авчраад буй. Тэгвэл тус автобусуудыг аж, ахуй нэгжүүдэд хуваарилан өгнө. Автобусыг өгсний дараа маршрутыг өөрчилж богино эргэлтүүдийн чиглэлийг нэмэх аж.