"Түмэн тэмээний баяр"-т зориулж МИАТ компани нислэгийн тизээ хямдруулжээ

"Түмэн тэмээний баяр"-т зориулж МИАТ компани нислэгийн тизээ хямдруулжээ

Тэнэгэр говийн тэнхээт хүлэг тэмээн сүргээ хамгаалах, өсгөн үржүүлэх, дэлхийд таниулах, алдаршуулах нөр их үйлсэд сэтгэл зүрхээ зориулдаг тэмээчид, уяачид, говь нутгийн зон олны бахархалт баяр болсон "ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР" 2024 оны хоёрдугаар сарын 1-3 хүртэл Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болох талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор МИАТ компани Улаанбаатараас Даланзадгад чиглэлийн нислэгийн тийзээ хямдруулжээ. Ингэснээр Даланзадгад чиглэлд нэгдүгээр сарын 25, 29 болон хоёрдугаар сарын 1, 5 -ы өдрүүдийн нислэгийн тийзийн үнэ нэг талдаа 193 мянган төгрөг, хоёр талдаа 381 мянган төгрөг болж хямдрах аж.