Өмнөговь аймаг ботго бойжуулсан 2632 малчин өрхөд мөнгөн урамшуулал олгожээ

Өмнөговь аймаг ботго бойжуулсан 2632 малчин өрхөд мөнгөн урамшуулал олгожээ

Өмнөговь аймаг 2023 онд 15 сумынхаа 2632 малчин өрхөд ботго бойжуулсан мөнгөн урамшуулал олгожээ.

Ингэхдээ нийт 27 мянган ботго тоолуулсан малчдад урамшуулал олгоход орон нутгийн төсвөөс 135 сая төгрөгийг зарцуулсан байна. Харин 2022 онд 15 сумын 2330 өрхийн 19552 ботгонд 97 сая 760 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ. Энэ нь нэг ботгонд таван мянган төгрөгийн урамшуулал ногдож буй дүн юм. Тус аймаг ботго бойжуулсан малчдадаа мөнгөн урамшуулал олгох тухай Засаг даргын А/315 тоот захирамжийг 2021 онд баталж байсан юм. Улмаар 2020 онд Өмнөговь аймгийн 15 сумын хэмжээнд ботго бойжуулсан 2723 малчдад урамшуулал олгосон байна.

Ингэснээр тэмээн сүргийн тоо толгой өсөх, ашиг шим, үр өгөөж нь нэмэгдэх, малчдын орлого дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн үздэг байна.