Таван хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн Б.Отгонбаярын гэр бүлд 433 сая төгрөг цугларч, хандивын аянаа зогсоолоо

Таван хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн Б.Отгонбаярын гэр бүлд 433 сая төгрөг цугларч, хандивын аянаа зогсоолоо

Ээж нь бурхан болж, 2 сартай ихрүүд, 6, 11, 13 настай ах эгчийнхээ хамт өнчрөн үлдсэн Б.Отгонбаярын гэр бүлд 433 сая төгрөг цуглаж, хандивын аяныг зогсоолоо. Тэд одоогоор байр авахаар судалж байна.

Тэдний гэр бүлд “Талх чихэр” ХХК гурван сарын талх нарийн боовыг хангах юм. Мөн “Гранд Империал Девелопмент” ХХК ихрүүдийн сүүний хэрэгцээг нэг жилээр хангаж, "Happyflowers"-ын хамт олноос хүүхдүүдийг нь асрахаар болжээ.