Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох, нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурын нээлт болно

Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох, нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурын нээлт болно

Скай Резорт цанын баазын талбайд байрлаж буй “The Mazaalai International Ice and Snow Festival” маргааш нээлтээ хийнэ.

”Мазаалай мөсөн хотхон”-д өнгөрсөн онд бүртгэгдсэн 52 мазаалайн мөсөн баримал, 50 метр урт гулсуур, Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох, 12 метр өргөн, 22 метр урттай, нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал зэрэг бүтээл байрлаж байгаа. 

Мөсөн хотхон нь 400-500 хүн хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан онцлогтой. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулж байгаа бөгөөд гол үзмэр нь эх Мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм. Мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох зорилготой байгаа билээ.