"One FC" холбооны 2024 оны анхны эвентэд Б.Энх-Оргил, З.Шинэчагтага нар тулалдаад ялагдлаа

"One FC" холбооны 2024 оны анхны эвентэд Б.Энх-Оргил, З.Шинэчагтага нар тулалдаад ялагдлаа

Монголын холимог тулааны түүхэнд Монгол Улсын хоёр тамирчин дэлхийн хамгийн шилдэг тулааны холбоодын нэг болох One Championship” холбооны “Main Event”-д тулалдлаа.

“One Fight Night 18” тулааны хөнгөн жинд манай тулаанч Б.Энх-Оргил жингийн чансааны 4-т эрэмбэлэгдэж буй ОХУ-ын Артем Белахтай тулалдаж, хоёрдугаар үед хүнд цохилтоор ялагдлаа. Ховд аймгийн Жаргалант сумын уугуул өдгөө 35 настай Б.Энх-Оргил мэргэжлийн холимог тулааны “One Championship” холбоонд нийт дөрвөн тулаан хийж, 3 ялж, нэг ялагдаад байна.

Харин "One Championship" холбооны од З.Шинэчагтага жингийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй БНСУ-ын тулаанч Квон Вон Илтэй тулалдаж, мөн хоёрдугаар үед шүүгчийн шийдвэрээр ялагдлаа. Өдгөө 27 настай З.Шинэчагтага "One Championship" холбоонд нийт долоон тулаан хийж 4 ялж, 3 ялагдсан байна.

ВИДЕО: