С.Баяр:  2008 онд Ц.Даваасүрэнг нэр дэвшихийг зөршөөрч намын даргын хувьд би алдсан

С.Баяр: 2008 онд Ц.Даваасүрэнг нэр дэвшихийг зөршөөрч намын даргын хувьд би алдсан

Ерөнхий сайд асан С.Баяр 2008 онд МАН-ын даргын байхдаа УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд нэр дэвшихийг зөвшөөрсөн нь алдаа болсон гэх байр суурь илэрхийлсэн байна.

Ц.Даваасүрэн нь өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ "намын жагсаалтаар ирэх 2024 онд Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтэй нэр хүнд муутай хүмүүс УИХ-д орж ирэх боломж бүрдсэн. Намын жагсаалтыг тодруулахдаа иргэдийн саналыг сонсох ёстой" гэх байр суурь илэрхийлсэн. Энэ нь түүний намын даргынхаа байр суурийг сөрж холимог тогтолцоог сөрж буй хэлбэр.