Л.Бат-Оргил: Багаасаа к-поп урсгалд дуртай байсан учраас Солонгост цагдаагийн мэргэжлээр суралцаж төгссөн анхны төгсөгч болсон /ВИДЕО/

Л.Бат-Оргил: Багаасаа к-поп урсгалд дуртай байсан учраас Солонгост цагдаагийн мэргэжлээр суралцаж төгссөн анхны төгсөгч болсон /ВИДЕО/

Бид энэ удаа олон нийтэд "царайлаг" төрхөөрөө багагүй танил болоод буй дайчин цагдаа нарын төлөөлөл болох ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, дэслэгч Л.Бат-Оргилыг онцлон ярилцлаа.

Түүний хувьд БНСУ-д цагдаагийн мэргэжлээр суралцаж төгсөөд удаагүй байгаа бөгөөд эх орондоо ирж ажиллаад нэг сар гаруйхан угацаа өнгөрч байгаа нь энэ аж. Одоогийн байдлаар иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ хүргэх болон иновацийн хөгжил талдаа түлхүү анхаарч ажиллаж байгаа гэнэ. Ингээд түүний ажил мэргэжил, Солонгост суралцаж төгссөн талаар нь ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

ҮЗЭХ:

Тэрбээр, "Багаасаа к-драма, к-поп урсгал сонирхдог байсан учраас Солонгост суралцахыг сонгосон. Мөн Солонгос улс нь бусад орноос илүү техник технологиор хөгжсөн байдаг бөгөөд камержуулалт, аюулгүйн бүсээрээ алдартай. Энэ технологийг Монголд нэвтрүүлж ажиллахыг хүсэж байгаа гэсэн юм.

Түүнчлэн "Солонгосын сургалтын систем нь сурагчдыг багш нар нь сайн чиглүүлж, өөрсдөөр нь сайтар судлуулж байж хийлгэдэг учраас аливаа зүйлсийг маш сайн ойлгож хийх шаардлагатай болдог ба тэнд монгол хүүхдүүдийг залхуу бас сэргэлэн гэж тодорхойлдог. БНСУ-д хиймэл оюун ухаанд тулгуурласан гэмт хэрэг түлхүү гарах төлөвтэй байдаг. Миний хувьд тус улсад 14 хоногийн хугацаанд дуудлага мэдээлэл хүлээн авах газар дадлага хийсэн бөгөөд иргэд аппликейшн болон мессежээр дамжуулан дуудлага мэдээлэл хүлээн авдаг системийг Монголд нэвтрүүлж ажиллахыг зорьж байгаа" гэсэн юм.