Солонгосын оддын тоглолт Монголд болно

Солонгосын оддын тоглолт Монголд болно

Солонгосын алдарт дуучин MC Sniper, Bloo, “F4” хамтлагийн Kim Hyun Joong нар Монголд ирэх гэж байна. Тодруулбал, Тэд Монголын Тандер, Чойжоо, Vandebo, Gangbay болон A Sound хамтлагтай хамтран Гэгээн валентины өдөрт зориулсан тоглолтоо хийх гэнэ.

Ирэх сарын 17-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох энэхүү тоглолт нь энэ жилийн Валентиний баярын хамгийн том фестиваль гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулж буйгаа онцлогтой ажээ. “Чиний валентин” нэртэй уг тоглолтын тасалбар маргаашаас худалдаанд гарах бололтой.

Солонгосын К-поп оддын хамгийн том төлөөлөл болох Bloo 2016 онд Tony нэртэй анхны микстэйпээ гаргаж байжээ. Үүнд нь сонсогчдын хайрыг татаж, хит болсон “Drive Through” дуу нь багтсан байна. Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сард анхны цомгоо гаргасан бөгөөд тэрхүү цомогт “Downtown baby” нь багтжээ. Тус цомогт багтсан дуунууд нь түүний хайрын түүх болон сонсголонтой хоолой, басс аялгууг шингээж олон нийтийн сонорт хүрчээ. Bloo амьдралынхаа түүхийг өөрийн өвөрмөц өнгө, хэв маягаар дүрслэн харуулдаг учир сонсогчид түүний хөгжимд илүү дуртай байдаг гэнэ. Сонсогчдын хүсэн хүлээсэн Fox and the City цомогт үзэгчдийн хүртэл болсон hug me tight дуу нь багтсан юм. Тэгвэл Солонгосын алдарт дуучин, жүжигчин, модель бүжигчин Kim Hyun Joong-ийг монголчууд F4-ийнх гэдгээр нь мэднэ. 2005 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн тэрбээр Your Story, Break Down, Because I'm stupid зэрэг дуугаараа алдаршсан юм.Харин реппер MC Sniper нь “Салхиар чамруу” киноны дуу болох Bk Love дуугаар алдаршсан нэгэн. Өдгөө 44 настай тэрбээр 2002 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм.