"Сэлэнгийн" гэж алдаршсан У.Баатаржав нар нь бүлэглэн "Симба" Ц.Батааг хулгайлж, 100 орчим сая төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ

"Сэлэнгийн" гэж алдаршсан У.Баатаржав нар нь бүлэглэн "Симба" Ц.Батааг хулгайлж, 100 орчим сая төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ

Орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг дээрэмдсэн хэргийг цадаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь бусадтай бүлэглэн, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг дээрэмдсэн үйлдэлд “Б” нарын 3 этгээдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байдаг. 

Тэгвэл хэн гэж этгээдүүд ямар зорилгоор хэнийг хулгайлж, 100 орчим сая төгрөгийг нь дээрэмдэв гэдгийг сонирхож үзлээ. Өнгөрсөн намар Хан-Уул дүүрэгт гарсан энэхүү гэмт хэргийн хохирогч нь УИХ-ын гишүүн асан, олны мэддэгээр Симба хочит Ц.Батаа аж.

Түүнийг "Сэлэнгийн" гэж алдаршсан У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар хамтран орон байранд нь нэвтэрч, улмаар хулгайлж, Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд хүч хэрэглэн цагдан хорьж байсан аж. Улмаар 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн байна. Цагдаагийн байгууллагаас У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарын үйлдсэн уг гэмт хэргийг хүн хулгайлах, хүнийг хүчээр алга болгох, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан, мөрдөн шалгасан байна.