М.Тулгат: "Гаднынхан 100 жилээр газар эзэмших нь" гэж ярьж байгаа хүн хуулийн төслийг уншаагүй байна /ВИДЕО/

М.Тулгат: "Гаднынхан 100 жилээр газар эзэмших нь" гэж ярьж байгаа хүн хуулийн төслийг уншаагүй байна /ВИДЕО/

Засгийн газраас өргөн барьсан "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн төсөл нийгэмд маргаан дагуулаад байгаа юм. Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын хүмүүс тус хуулийн төсөл батлагдсан тохиолдолд "Гадаадын иргэн манай улсад 100 жилийн хугацаатай газар эзэмших эрх нь нээгдэнэ" гэсэн утгатай мэдэгдлийг олон нийтэд хийх болсон.

Гэтэл одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын хуулийн 12.1.1-д “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж заасан байгаа. Харин Засгийн газраас өргөн барьсан "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн төслийн 16.1.1-д “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж оруулж, Х.Баттулга нарын яриад байгаа “эзэмшүүлнэ” гэсэн үгийг хассан байгаа юм. 

ВИДЕО: 

Нөгөө талаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн мэдээлэлд нь АН "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн төслийг эсэргүүцэж байна гэсэн хардлагыг нийгмийн зарим хэсэгт өгөх болсон. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Тулгаттай ярилцлаа.