ФОТО: Гэр урлаач Д.Дамсрайсэлнэн АНУ-ын Омаха хотын далайн эрэгт аварга том монгол гэр барьжээ

ФОТО: Гэр урлаач Д.Дамсрайсэлнэн АНУ-ын Омаха хотын далайн эрэгт аварга том монгол гэр барьжээ

АНУ-ын Небраска мужийн төв Омаха хотоос 100 орчим км зайд орших нэгэн эдлэн газарт монгол гэр урлаач Д.Дамсрайсэлнэн АНУ-ын шаардлага, стандартад нийцсэн гэр хотхон байгуулжээ. 

Ингэхдээ 24 ханатай, 290 уньтай нэг гэр болон түүнийг тойруулан дөрвөн ханатай 10 гэр барьсан байна. Тус монгол гэрийн ханын эрсний өндөр 2м 80см, унины урт 7м 60см, тоононы диаметр нь 5м 60см бөгөөд 4 баганатай, 4 зүгт харсан 4 хаалгатай аж. Тус эдлэн газарт урлаач Д.Дамсрайсэлнэн энэхүү аварга том гэрийг дагалдуулж 4 ханатай 10 жижиг гэр бүтээж барьж босгожээ. Д.Дамсрайсэлнэн нь "Сэлнэн" компанийн үүсгэн байгуулагч бөгөөд дэлхийн хамгийн том гэрийг 2018 онд бүтээж Гиннесийн номд албан ёсоор бүртгүүлж байсан юм.

ФОТО: