ВИДЕО: Монгол компани дэлхийн түвшинд "хүүхдийн аюулгүй тоглоом бүтээгч" жагсаалтад орлоо

ВИДЕО: Монгол компани дэлхийн түвшинд "хүүхдийн аюулгүй тоглоом бүтээгч" жагсаалтад орлоо

“AR" технологийн хөгжүүлэлт, бүтээгдэхүүнээрээ дэлхийн шилдэг тавд багтаж, олон улсын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг авч,  АНУ-ын зах зээлд гарсан Монголын АРГУН компанийг бид өмнө нь онцолж байсан билээ.

Тэгвэл тус компанийн бүтээл дэлхийн чанарын шинжилгээнд хамрагдаж, бүх үзүүлэлтийг амжилттай давжээ. Ингэснээр АРГУН компани зөвхөн органик будаг ашиглахаас гадна чанар стандартын өндөр шаардлагын дагуу эвлүүлдэг тоглоомоо хийсэн гэдгээ баталж, дэлхийн чанарын шинжилгээнд амжилттай хамрагдаж, хүүхдэд аюулгүй бүтээгдэхүүний гэрчилгээгээ хүлээн авч, дэлхийн түвшинд чанарын өндөр зэрэглэлтэй хүүхдийн тоглоомын жагсаалтад орлоо.

ВИДЕО:

Тус компани нь монгол хүүхдийн боловсролд зориулан ЕБС-ийн хүүхдүүд болон цэцэрлэгийн боловсролд зориулж виртуал 3D танхим, амилдаг буюу үсэг, тоо, дүрс нь өөрөө ярьдаг ном зэргийг AR технологиор бүтээжээ. Өдгөө таван жил эл бүтээгдэхүүнийг боловсролын салбарт нийлүүлж буй тус компанийн AR технологиор бүтээсэн хичээлийн хэрэглэгдэхүүнүүд өндөр үр дүн гаргаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Argun компани 2011 оноос хойш төрсөн альфа хүүхдүүдийн сурах арга барилд зориулан утас ашиглаж, ном болон зургийг амилуулах ЕБС-иудад зориулсан 3D-ээр бүх зүйлсийг ширээн дээрээ харах боломжтой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж шинжлэх ухааны мэдлэгтэй Монголын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхээр ажиллаж буй юм.