Ирланд дахь монгол залуусын байгуулсан язгуур урлагийн хамтлаг Дублин хотод анхны тоглолтоо хийнэ

Ирланд дахь монгол залуусын байгуулсан язгуур урлагийн хамтлаг Дублин хотод анхны тоглолтоо хийнэ

Ирландын Даблин хотноо ажиллаж амьдардаг монгол залуусын байгуулсан язгуур урлагийн “Хуур” хамтлаг анхны тоглолтоо хийнэ.

Өнгөрсөн онд хамтлагаа байгуулж, монгол уран бүтээлчдийн аялгууг тоглон CD бичүүлсэн тэд энэ сарын 20-нд Дублин хотын 874 жилийн түүхтэй “St.Andrew’s Parish Church” сүмд тоглохоор болжээ. Сар шинийн баярт зориулж буй тоглолтын тасалбар 25 еврогийн үнэтэй байх аж. Хамтлагийг морин хуурч, хөөмийч Б.Алтангэрэл, хөгжимчин, хөөмийч Б.Баярбаясгалан, ятгач Б.Идэрмаа, морин хуурч Г.Энхбат, М.Итгэлтөгс болон их хуурч Грахам Хэйни, бүжигчин М.Анужин, хөгжимчин Б.Будгарав нар байгуулжээ.