Freezone хамтлаг валентины өдөр Crocus Event Hall-д тоглолтоо хийнэ

Freezone хамтлаг валентины өдөр Crocus Event Hall-д тоглолтоо хийнэ

Монголын рок попын түүхэнд 20 гаруй жил уран бүтээлээ туурвиж, олон гайхалтай хит дуу гаргасан Freezone хамтлаг гэгээн хайрын баярын тохиолдуулан хосуудад зориулан тоглолтоо хийхээр болжээ.

Тус хамтлаг валентины өдөр /2024.02.14/ 19:00 цагаас Crocus Event Hall-д тоглохоор болсон бөгөөд тасалбарын тоо хязгаартай аж.