Монгол Улсын нийт малын тоо өмнөх оноос 6.4 саяар буурч, 47 мянга 800 малчин малчны зээл авчээ

Монгол Улсын нийт малын тоо өмнөх оноос 6.4 саяар буурч, 47 мянга 800 малчин малчны зээл авчээ

Монгол Улсын 2023 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 64.7 сая толгой мал тоолуулсан тухай Mongolian Korean Today агентлаг нэгдүгээр сарын 18-ны өдөр мэдээлжээ.

Үүнээс адуу 4.8 сая, үхэр 5.4 сая, тэмээ 473.9 сая, хонь 29.4 сая, ямаа 24.6 сая тоологдсон байна. Тус дүнг өмнөх онтой харьцуулахад малын тоо 6.4 (9.1 хувь) саяар буурчээ. Мөн мал тооллогын дүнгээр Хөвсгөл аймаг нийт 5.7 сая толгой малаар нэгдүгээрт, Төв аймаг 4.9 сая, Архангай аймаг 4.8 сая, Өвөрхангай аймаг 4.7 сая, Хэнтий аймаг 4.44 сая үхэрээр удаалжээ. Архангай хамгийн олон адуу малтай, Өмнөговь тэмээтэй, Хөвсгөл хамгийн олон хоньтой, Баянхонгор хамгийн олон ямаатай аймгаар тодорсон байна.

Монгол Улсын 2023 оны мал тооллогын дүнгээс үзэхэд 189 мянга 330 өрх буюу нийт малтай өрхийн 76.4 хувь нь жилийн дөрвөн улиралд мал маллаж амьжиргаагаа залгуулдаг бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. Мал бүхий өрхийн тоо өмнөх оныхоос  1500 хүнээр (0.8 хувь) буурч, дөрвөн ажилчин тутмын нэг нь буюу 298 мянга 300 хүн мал аж ахуй эрхэлж байна. Нийт малчдыг насаар нь авч үзвэл 24 хүртэлх насныхан 5.9 хувь, 25-34 насныхан 19.8 хувь, 35-44 насныхан 28.0хувь, 45-54 насныхан 26.5 хувь, 55-64 насныхан 13.6 хувь, 65-аас дээш насныхан 6.2 хувь байна. 112 мянга 400 малчин нийгмийн даатгалд хамрагдаж, 147 мянга 800 малчин малчны зээл авчээ.