Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийн одоогийн удирдлагууд иргэдийн хөдөлгөөнийг хорьсон, хязгаарласан шийдвэрүүдийг гаргаж бусдыг их бухимдуулах болсон. Тухайлбал, өвлийн хүйтэнд иргэдийн автомашин унахыг нь хязгаарлаж, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчсөн бол, өнгөрөгч амралтын өдрүүдэд нийтийн тээврийн чиглэлийг өөрчилж, иргэдэд ойлгомжгүй байдлыг бий болгосон.
Зарим иргэд 2012-2016 оны хугацаанд Улаанбаатар хотын даргаар Э.Бат-Үүл ажиллахдаа “маш сайн” ажилласан, нийслэлийн бусад дарга нар түүний хэмжээнд хүрэхгүй байна гэж дүгнэдэг. Тухайлбал, тэрбээр хотын гудамж талбайг өргөтгөж, уулзвар гарцыг нэмэгдүүлсэн гээд хийсэн ажил их.
Иймд яг энэ цагт үед Х.Нямбаатарын гаргаж буй шийдвэр зөв үү хэмээн Э.Бат-Үүлийн байр суурийг сонсох гэхээр тэрбээр хэвлэлийнхэнд олдохгүй байгаа юм.
Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл өдгөө Швейцарт байх нэг Буддын шашны сүмд шавилан суугаа өөрийн бага хүү дээрээ очин, тус улсад түр амьдарч байгаа аж. Энэ талаар түүний эхнэр Б.Дэлгэртуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “бага хүүгээ хийдэд суулгах саналыг анх Э.Бат-Үүл гаргаж байсан. Учир нь 1990 онд бурхан шашнаа чөлөөтэй шүтэх эрх сэргэж байх үед "Амарбаясгалан" хийдийг үзээд лам нарын залуу халааг хэзээ ч таслахгүй үргэлжлүүлэх ёстой гэж үзэн бага хүүгээ шавилуулахаар шийдсэн. Будда бол аугаа их философи тул түрүүчийн лам нар нь Швейцар улсад боловсрол эзэмшээд ирцгээж байгаа. Одоо хүү маань "Амарбаясгалан" хийдийн оточ лам том эр болсон” хэмээн ярьж байжээ.
Харин өдгөө Нийслэлийн захирагч асан Э.Бат-Үүл Амарбаясгалан хийдэд шавилан суудаг бага хүүгээ даган Швейцар улсыг зорин, түр хугацаанд гадаадад амьдарч байгаа ажээ. Сонирхуулахад, Швейцарт 20 гаруй Буддын шашны сүм үйл ажиллагаагаа явуулдаг байна.