Монголд нээлтээ хийгээд буй “Баавгай болохсон” киног эхний 10 хоногт 31 мянган хүн үзжээ

Монголд нээлтээ хийгээд буй “Баавгай болохсон” киног эхний 10 хоногт 31 мянган хүн үзжээ

Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино энэ сарын 12-нд нээлтээ хийж бүх кино театруудаар гарс эхэлсэн. Тус кино нь Каннын кино наадамд нэр дэвшсэн Монголын анхны кино юм.

Олон улсад өндөр амжилт үзүүлсэн “Баавгай болохсон” кино өнгөрсөн намар “Улаанбаатар” олон улсын кино наадмаар монгол үзэгчид ганц удаа хүрсэн. Улмаар өнгөрсөн 12-ны өдрөөс өдөр бүр гарч эхэлсэн билээ. Тэгвэл тус киног эхний 10 хоногт 31 мянган хүн үзжээ.