АРА зөөврийн био хуурай жорлон шийдлийг нэвтрүүлсэн эхний малчин айл гаднын жуулчдаа хүлээн авчээ

АРА зөөврийн био хуурай жорлон шийдлийг нэвтрүүлсэн эхний малчин айл гаднын жуулчдаа хүлээн авчээ

Архангай аймгийн ARA Сomplex өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд олон нийтэд АРА зөөврийн био хуурай жорлон төслийг танилцуулсан юм.

Энэ нь малчин айл өрхүүд өвөл, зунгүй ашиглах боломжтой, тээвэрлэн зөөвөрлөхөд хялбар, ногоон зээлээр худалдаалах хуурай био жорлон юм. Тус жорлонг Архангай аймгийн жуулчин хүлээн авах бүх айл өрхүүдэд нийлүүлж, нүхэн жорлонгоос бүрэн татгалзах санаачилгыг гаргаж, Архангай аймгийн ЗДТГ, ARA Сomplex хамтран ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд АРА зөөврийн био хуурай жорлон шийдлийг нэвтрүүлсэн эхний малчин айл гаднын жуулчдаа хүлээн авсан байна.