Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг санал өгсөн иргэдийн 60 хувь нь эсэргүүцээд байна

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг санал өгсөн иргэдийн 60 хувь нь эсэргүүцээд байна

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргааш буюу нэгдүгээр сарын 31-нд хэрэгжээд дуусна. Харин цагаан сарын баяртай холбогдуулан НЗДТГ-аас уг зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн юм.

Энэхүү санал асуулгад өнөөдрийн /2024.01.30/ 09.00 цагийн байдлаар 2595 иргэн оролцсон бөгөөд 40 хувь буюу 1048 иргэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн байна. Харин 60 хувь буюу 1547 нь дэмжихгүй гэжээ. Иргэдийн саналыг энэ сарын 31 /2024.01.31/-нийг дуустал https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, олонхын саналыг үндэслэн шийдвэр гаргах юм.