ШУУРХАЙ: "Өмнөговийн газрыг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн" гэх хэрэгт нэр бүхий хүмүүсийг цагдан хорих саналыг прокурор гаргажээ

ШУУРХАЙ: "Өмнөговийн газрыг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн" гэх хэрэгт нэр бүхий хүмүүсийг цагдан хорих саналыг прокурор гаргажээ

Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх нэр бүхий хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ. Тэгвэл дээрх хэрэгт холбоотойгоор мөн нэр бүхий хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх хэрэгт Өмнөговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн М-ийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх уг саналыг хэлэлцээд прокурорын саналаас татгалзаж шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна.