"БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэнийг согтуугаар автомашин жолоодож явахад нь саатуулсан" гэж мэдээлжээ

"БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэнийг согтуугаар автомашин жолоодож явахад нь саатуулсан" гэж мэдээлжээ

БНСУ-ын Сувон хотын цагдаагийн газар нэгдүгээр сарын 25-ны өдөр 30 гаруй насны Монгол Улсын иргэн А-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл жолоодсон болон Цагаачлалын хяналтын тухай хууль зөрчсөн хэргээр саатуулснаа мэдэгдлээ.

Цагдаагийнхан Монгол Улсын иргэн А-г шалгах үед цусан дахь спиртийн хэмжээ их байсан бөгөөд бичиг баримтыг нь шалгаж хууль бус цагаач иргэн болохыг тогтоож, автомашин жолоодох ямар ч зөвшөөрөлгүйг нь нотолжээ. Мөн өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр эрэн сурвалжлагдаж байсан аж. Улмаар БНСУ-ын Цагдаагийнхан Монгол Улсын иргэн А-тай холбоотой тодорхой мэдээллийг шалгахаар ажиллаж байна гэлээ.