ШУУРХАЙ: Прокурорт буцаасан Ж.Бадамжунай нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх пүрэв гарагт хэлэлцэхээр товложээ

ШУУРХАЙ: Прокурорт буцаасан Ж.Бадамжунай нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх пүрэв гарагт хэлэлцэхээр товложээ

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарын гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Харин Нийслэлийн прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд уг хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх саяхан хүлээж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хэргийн Давж заалдах шатны шүүх хурал тоглогджээ. Тодруулбал, Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг ирэх пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын нэгний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болсон байна.