ОХУ-ын иргэн Монгол дахь найздаа нэн ховордсон хүрэн баавгайн арьс бэлэглэхээр тээвэрлэж яваад баригджээ

ОХУ-ын иргэн Монгол дахь найздаа нэн ховордсон хүрэн баавгайн арьс бэлэглэхээр тээвэрлэж яваад баригджээ

Буриадын “DAPP Mondy” гаалийн газрын ажилчид ОХУ-аас Монгол руу явж байсан иргэнээс нэн ховордсон хүрэн баавгайн арьсыг илрүүлжээ. Тодруулбал,  Оросын иргэн машины тээшиндээ нэг метр гаран урт, хоёр метр өргөн, сарвуутай баавгайн арьс тээвэрлэж явахад нь гаалийн ажилчид илрүүлсэн бөгөөд гаалийн мэдүүлэгт оруулалгүй, зөвшөөрөлгүй тээвэрлэж байсан гэж Восток-Телеинформ гаалийн хэвлэлийн албанаас иш татан мэдээлжээ. Уг иргэн баавгайн арьсыг Монголд амьдардаг найздаа өгөх гэж байсан хэмээн тайлбарласан байна. Гаалийн ажилтнууд хууль бусаар тээвэрлэж явсан барааг хураан авч, шинжилж үзэхэд устах аюулд орсон, дархан цаазат амьтдын төрөл болох хүрэн баавгайн арьс болохыг тогтоожээ.