С.Батдөл нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх маргааш хэлэлцэнэ

С.Батдөл нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх маргааш хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл С.Батдөл нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны маргааш буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр хэлэлцэхээр болсон байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалтай, С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох 26 хавтас хэргийг шүүгдэгч С.Батдөл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал, С.Мөнхтулга, Г.Анхбаяр, шүүгдэгч С.Баттулга, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө