ШУУРХАЙ: Шүүх бүрэлдэхүүн гурав хоног зөвлөлдсөн ба Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр танилцуулна

ШУУРХАЙ: Шүүх бүрэлдэхүүн гурав хоног зөвлөлдсөн ба Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр танилцуулна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж, өнгөрсөн баасан гараг /2024.01.26/-т завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлсэн. 

Тэгвэл бүтэн гурав хоног зөвлөлдсөн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад өнөөдөр /2024.01.31/ Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн дүгнэлтийг танилцуулахаар болсон байна. 

Ташрамд өгүүлэхэд, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.