"Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх" санал асуулгад оролцсон иргэдийн 57 хувь нь эсэргүүцжээ

"Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх" санал асуулгад оролцсон иргэдийн 57 хувь нь эсэргүүцжээ

Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн.

Тус зохицуулалт нь хоёрдугаар сарын 01-нд дуусгавар болж байгаа бөгөөд энэ сарын 29-ний өдөр НЗДТГ-аас иргэдийн дунд санал асуулга эхлүүлсэн. Уг санал асуулга өнөөдөр 17.00 цагт дуусах юм. Тэгвэл өнөөдрийн /2024.01.31/ 09:30 цагийн байдлаар санал асуулгад 4630 иргэн оролцсон бөгөөд 2005 буюу 43 хувь нь дэмжсэн бол 2625 буюу 57 хувь нь тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Иргэд та бүхэн дугаарын хязгаарлалт сунгах эсэх санал асуулгад саналаа өгөхийг хүсвэл www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон саналаа өгөх боломжтой.