"Дүнжингарав"-ын орчимд дэлбэрэлт болж байхад "үг хэлээгүй" Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажилдаа орж байгаа ажээ

"Дүнжингарав"-ын орчимд дэлбэрэлт болж байхад "үг хэлээгүй" Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажилдаа орж байгаа ажээ

Өнгөрөгч долоо хоногт "Дүнжингарав" худалдааны төвийн зам дээр байгалийн хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрч олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон. Мөн энэ цагт Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа эхэлж авто замын ачаалал эрс нэмэгдэж, утаа, гулгаа зэрэг асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. 

Харин сүүлийн долоо хоногт Улаанбаатар хотыг өмнөхөөс нь их асуудал дагаж байхад Хотын дарга Х.Нямбаатар олны өмнө огт гарч ирээгүй. Учир нь түүнийг гадаад оронд томилолттой яваа гэдгийг албаны эх сурвалж мэдэгдсэн юм. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар гадаад томилолтоо дуусгаад өчигдөр /2024.01.30/ Монгол Улсад ирсэн ба өнөөдөр /2024.01.31/-өөс ажилдаа орж байгаа ажээ.