Сүүлийн үед машин хулгайлах гэмт хэрэг ихсэж байна. Асуудлын шалтгааныг Тээврийн цагдаагийн алба судалж үзэхэд ашиг орлого олох, эд зүйлийг тонох, худалдан борлуулах зорилготой хулгайлж байгаа талаар мэдэгдсэн.
Тодруулбал, өсвөр насны хүүхдүүд автомашин жолоодох сонирхолтой учир, сэтгэлийн хөөрөл найз нөхдийн ятгалгаар дараа нь гарах үр дагаврыг бодохгүй тээврийн хэрэгсэл авч явах тохиолдлууд гарах болсон байгаа юм. Мөн иргэд хүйтний улиралтай холбоотой автомашинаа халаах зорилгоор машинаа онгорхой үлдээх үед хулгайд алддаг гэж буй. Тэгвэл нэгэн иргэн цахим сүлжээнд "автомашинаа хулгайд алдсан" гэх мэдээллийг өнөөдөр /2024.01.31/ байршуулсан байна. Тэрбээр, "1-р сарын 26-аас 27'нд шилжих шөнө Дүнжингаравын баруун талын их монгол хороололоос 5039 ӨВР улсын дугаартай цагаан өнгийн акуа алдагдсан" гэсэн мэдээллийг нийтэлжээ.
?1-р сарын 26-аас 27'нд шилжих шөнө Дүнжингаравын баруун талын их монгол хороололоос ‼️5039ӨВР‼️улсын дугаартай цагаан өнгийн акуа алдагдсан.. Их монголоос гараад цэцэрлэгт хүрээлэн чигт явсан тул харж үзсэн хүн байвал цагдаатай холбогдооорой.. ????
— ?? Монгол улсын иргэн Зориг ?? (@zorig316) January 30, 2024
/таних тэмдэг жолоочийн хойд… pic.twitter.com/iKEPlxQlVl
Түүний нийтэлсэн бичлэгт, "цагаан өнгөтэй суудлын автомашины хаалгыг нэгэн этгээд "өөрийн юм шиг" онгойлгож, удалгүй өөр нэг этгээд тус машин суугаад явах" ажээ. Иймд иргэд та бүхнийг тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас сэргийлэхийг анхааруулж байна.
ВИДЕО: